ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Сүүлчийн шинэчлэлт: 2026 оны 2-р сарын 10
"Хаку Эндлесс Энержи" ХХК (цаашид "нийлүүлэгч" гэх)-ийн албан ёсны вэбсайт болох www.luxecars.vip-ээр дамжуулан автомашин захиалах, худалдан авах, төлбөр гүйцэтгэхтэй холбоотой хуулийн этгээд/ цаашид захиалагч гэх/ харилцааг энэхүү нөхцөлөөр зохицуулна. Захиалагч худалдан авалтын явцад захиалгын нөхцлийг зөвшөөрсөнөөр доор дурьдсан нөхцөлүүд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү нөхцөл нь Захиалагч төлбөр гүйцэтгэхээсээ өмнө энэхүү нөхцөлтэй танилцаж, баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд "Хаку Эндлесс Энержи" ХХК болон захиалагч хамтран хяналт тавина.
2. ОЮУНЫ ӨМЧ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ
2.1. www.luxecars.vip худалдааны тэмдэгтүүд нь "Хаку Эндлесс Энержи" ХХК өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дууриах, өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
2.2. Автомашины мэдээлэл, үнийн өөрчлөлт, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн мэдээллийг www.luxecars.vip шинэчлэнэ.
2.3. Захиалагч нь вэб сайтын талаар санал, гомдол, шинэ саналыг журмын дагуу илгээх эрхтэй.
2.4. "Хаку Эндлесс Энержи" ХХК оюуны өмчийн эрх алдагдсан тохиолдолд холбогдох хуулийн этгээдэд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад хамаарах хууль болон эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
3.1. www.luxecars.vip үйлчлүүлэхдээ захиалагч бүртгүүлсэн байна. Захиалагч имэйл хаяг, холбоо барих утасны мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байна.
3.2. Захиалагчийн үнэн зөв бодит мэдээллийг захиалагч бүрэн хариуцна.
3.3. Захиалагчийн нэвтрэх эрхтэй холбоотой мэдээлэл алдагдсан тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
4. ТӨЛБӨР ТООЦОО
4.1. Үнийн санал: Вэбсайт дээрх автомашины үнэ нь тухайн үеийн зах зээлийн ханш, гадаад валютын ханшийн өөрчлөлт болон дуудлага худалдааны нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
4.2. Урьдчилгаа төлбөр: Захиалагч автомашиныг захиалж, баталгаажуулахын тулд нийт үнийн дүнгийн 30% (Гучин хувь)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг төлнө.
4.3. Захиалга баталгаажуулах: Урьдчилгаа төлбөр компанийн дансанд шилжсэн тохиолдолд захиалга албан ёсоор баталгаажиж, татан авалтын процесс эхэлнэ.
4.4. Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгаан саатал, захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд нийлүүлэгч тал хариуцахгүй болно.
5. ТӨЛБӨР ГҮЙЦЭТГЭХ
5.1. Төлбөрийн хэрэгсэл: Олон улсын Visa, MasterCard болон American Express картыг хүлээн авна. Мөн банкны Swift шилжүүлэг (Wire Transfer)-ээр төлбөр хийх боломжтой.
5.2. Гүйлгээний аюулгүй байдал: Бүх онлайн гүйлгээ нь SSL нууцлалтай бөгөөд 3D Secure (Verified by Visa/MasterCard SecureCode) стандартаар хамгаалагдана.
5.3. Үлдэгдэл төлбөр: Захиалагч үлдэгдэл 70%-ийн төлбөрийг автомашин Монгол улсын гаалийн бүсэд ирэх эсвэл дараагийн улс руу (Казахстан г.м) экспортлогдохоос өмнө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
5.4. Валютын ханш: Төлбөрийг ам.доллароор (USD) тооцох бөгөөд карт эзэмшигчийн банкны ханшийн зөрүүнээс үүсэх эрсдлийг нийлүүлэгч хариуцахгүй.
6. ТЭЭВЭРЛЭЛТ БА ХҮРГЭЛТ
6.1. Incoterms: Хэрэв өөрөөр тохиролцоогүй бол тээвэрлэлтийг CIP (Carriage and Insurance Paid to) эсвэл FOB (Free on Board) нөхцөлөөр гүйцэтгэнэ.
6.2. Хугацаа: Тээвэрлэлтийн хугацаа нь ложистикийн нөхцөл байдал болон гаалийн үйл ажиллагаанаас шалтгаалан өөр өөр байх ба нийлүүлэгч хэрэглэгчид тухай бүрд нь мэдээлэл өгнө.
7. БУЦААЛТ БА ЗАХИАЛГА ЦУЦЛАХ НӨХЦӨЛ
Олон улсын автомашин худалдааны жишгийн дагуу дараах нөхцөлийг мөрдөнө:
7.1. Захиалга цуцлах (Төлбөр илгээснээс хойш 24 цаг): Хэрэв Компани Япон талд худалдан авалтын гүйцэтгэлийг эхлүүлээгүй бол урьдчилгаа төлбөрийг банкны шимтгэлийг хасч бүрэн буцаана.
7.2. Худалдан авалтын дараах цуцлалт: Хэрэв автомашин Японы дуудлага худалдаанаас худалдаж авагдсан эсвэл ложистикийн шатанд орсон бол урьдчилгаа 30%-ийг буцаан олгохгүй. Энэ нь дуудлага худалдааны торгууль, хадгалалт, тээврийн зардлыг нөхөхөд зарцуулагдана.
7.3. Автомашин буцаах: Хүлээн авсан автомашин нь анхны мэдээллээс (Auction sheet) зөрүүтэй, техникийн ноцтой гэмтэлтэй нь тогтоогдвол Компани олон улсын даатгалын нөхцөлийн дагуу асуудлыг шийдвэрлэх эсвэл хохирлыг барагдуулна. Бусад тохиолдолд буцаалт хийх боломжгүй болно.
8. БАТАЛГАА БА ХАРИУЦЛАГА
8.1. Мэдээллийн үнэн зөв байдал: Компани нь автомашины техникийн байдал, түүхийг Японы дуудлага худалдааны үнэлгээний хуудас (Auction sheet)-д үндэслэн үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
8.2. Давагдашгүй хүчин зүйл: Дайн, байгалийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдал болон тээврийн замын гэнэтийн саатлаас үүдсэн хохирлыг нийлүүлэгч хариуцахгүй болно. (Force Majeure)
8.3. Бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах шалтгааныг захиалагчид мэдэгдэнэ.
9. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
9.1. Энэхүү гэрээнээс үүдэлтэй аливаа маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
9.2. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу харьяалагдах шүүхээр шийдвэрлүүлнэ.
Хэрэглэгчийн зөвшөөрөл
Би "Хаку Эндлесс Энержи" ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцсан бөгөөд 30%-ийн урьдчилгаа төлбөр болон буцаалт хийх журмыг хүлээн зөвшөөрч байна.
© 2026 "Хаку Эндлесс Энержи" ХХК / "KHAKU ENDLESS ENERGY" LLC
www.luxecars.vip